Тээврийн хэрэгслийн хяналтын тогтолцоо буюу үзлэг гэж юу вэ?

2018/08/21
Тээврийн хэрэгслийн хяналтын тогтолцоо нь зорчигч тээврийн хэрэгслийн дүрмийг дагаж, мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд, хүчин төгөлдөр үнийн тарифын баримтыг ашигладаг. Ихэнхдээ түгээмэл хэрэглэгддэг нь картууд болон цаасан тасалбарууд юм.

Яагаад заавал нийтийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх хэрэгтэй вэ гэхээр зорчигчид урьд өмнө нь зорчихдоо цаасан тасалбарыг бэлэн мөнгөөр худалдан авч зорчдог байсан. Ийм учраас хянан шалгагч нар одоогийн нийтийн тээврээр үйчлүүлэхэд ашиглах эрхтэй картаараа иргэд зорчихгүй бэлэн мөнгөөр зорчиж байгаа учир хянан шалгах тогтолцоо бидний нийгэмд хэрэгтэй билээ.

Хянан шалгагч нар нь нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийг зорчихдоо илүү хялбар болгох үүднээс Смарт-карт ашиглан зорчих нөхцлийг бий болгож, бэлэн мөнгөөр биш, ухаалаг системд  шилжихийг уриалж байгаа юм. Ингэснээр хянан шалгах ажил ч үр дүнтэй болж, зорчигч нар өөрт хялбар байдлаар зорчин явж болох аж.

Тээврийн хэрэгслийн үзлэг

Тээврийн хэрэгслээр зорчиж явсны дараа тээврийн хяналтын байцаагч нь байцаагчийн картыг тээврийн хэрэгслийн баталгаажуулагчид байрлуулдаг. Энэ нь түүнийг тээврийн хяналтад шаардагдах бүх мэдээллийг өгч дараа нь үүнийг картан дээр уншигчийн карт уншигчдад шилжүүлдэг.

Үүний зэрэгцээ шалгалтын үеэр зорчигчдын картыг баталгаажуулах боломжгүй тул та өөрт ойрхон автобусны зогсоол дээр буун картаа цэнэглүүлэх юм. Хэрвээ та картгүй бол 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн хүссэн мөнгөн дүнгээрээ цэнэглэлт хийх бүрэн боломжтой.
 
Эх сурвалж: Mikroelektronika


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна