Найзуудтайгаа заавал хийх ёстой зүйлс

2018/08/21
Орчин үед чөлөөт цаг гэдэг зүйл хомс болж. Гэхдээ чөлөөт цаг бидэнд үргэлж гарч байдаг. Хүмүүс бид үүнийг анзаарахгүй хий дэмий зүйлд үрж, баахан цаг хугацаа алдсаны дараа би тэгэхгүй яав даа гэж хожим харамсдаг. Энэ л хүмүүсийн нийтлэг алдаа гэлтэй. Харин зарим нэгний хувьд цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа, залуу нас бөгөөд энэ л цаг хугацааг хүмүүсийн дунд өнгөрүүлснээр дурсамжийг бүтээж, амьдралын утга учрыг авдаг. Тэгвэл та бүхэнд найз нөхдөөрөө хийж үзэх дараах хэдэн зүйлийг танилцуулж байна. Та чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эдгээр зүйлсийг заавал хийж үзээрэй!

1.Кино
Найз нөхөдтэйгээ хамт хийдэг хамгийн түгээмэл зүйлсийн нэг нь кино билээ. Кино хүнд сэтгэлийн таашаал өгч, та бүгдийг өөр ертөнцөөр аялуулна. Найз нөхдөөрөө хэсэг хугацаанд ч болов чимээгүй гар гараасаа барилцаад “хийсвэр ертөнц”-өөр аялаад үзээрэй.

2.Гэрэл зураг
Сүүлийн үед хүмүүс гэрэл зургийн гайхамшгийг илүүтэй ойлгох болсон. Гэрэл зураг нь хүнийг гоо сайхны мэдрэмжтэй болгож, сэтгэлийн баясал өгдөг. Дээр дурдсанчлан хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол цаг хугацаа бөгөөд энэ алтан үеийг найз нөхдийн хамтаар гэрэл зургийн хальснаа мөнхлөх нь онцгой зүйл юм. Тогтсон хэв маягаас хазайж, найз нөхдөөрөө аль болох чөлөөтэй байдлаар зураг даруулахыг санал болгож байна.

3.Гадуур алхах
Бид бүхэн өдөр тутамдаа л алхаж байдаг. Гэхдээ өглөөний нар, оройн сэрүүнд алхах нь ямар гайхамшигтай зүйл болохыг тэр бүр мэддэггүй. Найз нөхдөөрөө их ажлын дараа оройн сэрүүнд юманд яарахгүйгээр алхах хэрэгтэй.

4.Тоглолт үзэх
Сардаа нэг тоглолт үзэх ч сайхан шүү. Стресс ядаргаагаа тайлж хошин урлагийн тоглолт, концерт, дуурь, балет, тэмцээн уралдаан гээд алийг нь үзэж болно. Найз нөхдөөрөө үзвэл бүр ч ихээр алжаал тайлагдаж, шинээр төрсөн мэт болдог. Энэ л найз нөхөд, чөлөөт цагаас бидэнд ирэх ёстой зүйл бөгөөд их ажлын дундуур хааяа ч гэсэн ингэж өөрийгөө болон өрөөл бусдыг эрч хүчээр цэнэглэж байгаарай.

5.Спорт
Спортоор хичээллэх нь хүнийг бие бялдарын өв тэгш хэлбэртэй болгоод зогсохгүй хамгийн гол нь эрүүл хувь хүн бүрэлдүүлдэг. Найз нөхдөөрөө фитнес, аэробик зэрэг спортын төрлөөр хичээллэвэл илүү их үр дүнд хүрнэ. Зүгээр л хамтдаа яваад үз. Хамтдаа гадаад үзэмжээ төгөлдөржүүлж яагаад болохгүй гэж.

6.Сагсанбөмбөг
Найз нөхдөөрөө сагсанбөмбөг, хөлбөмбөг, волейбол зэрэг багийн спортын төрлөөр тоглож байгаарай. Үүнээс гадна гэр бүлээ татан оролцуулж холимог баг бүрдүүлж болно. Хамгийн сайхан мэдрэмжийн нэг байх болно гэдэгт итгэлтэй байна.

7.Mozaic Art House
Тэгвэл найз нөхдөөрөө заавал хийж үзэх зүйлсийн дотор тун өвөрмөц нэгэн зүйл орж ирж байгаа нь Mozaic Art House-д зураг зурах юм. Магадгүй та үүнд бага ач холбогдол өгч болох. Гэхдээ тэгэх хэрэггүй гэдгийг энд дурдах нь зүйтэй. Учир нь маш сайхан кайфийг та эндээс авна. Найз нөхөд, гэр бүлээрээ энд очиж цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна насан туршийн нандин бүтээлтэй болно. Миний хувьд энд очиж намуухан хөгжмийн аяст уран зургийн гайхамшгийг мэдэрсэн учраас та бүхэнд зөвлөж байна. Тав тухтай орчинд намуухан хөгжмийн аяст өөрийн чинь дотор ямар их авьяас чадвар нуугдаж байдгийг багшийн тусламжтайгаар нээн илрүүлнэ гэдэг үгээр хэлэмгүй. Анх зурсан бүтээлээ ойр тойрныхон болон гэрийнхэндээ харуулахад “Хөөх, яасан гоё зурдаг юм бэ” гэж уулга алдаж байсан шүү. Уран зургийн гайхамшгийг эндээс мэдэрч, оюуны зөв төлөвшил, уужуу нинжин сэтгэлийг сонгодог урлаг л олгодог гэдэгт би энд очсоноороо бүрэн дүүрэн итгэдэг болсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна