Сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглов

2018/09/05
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглолоо. Уг шийдвэрийг 10 дугаар сарын 1-нээс мөрдөх юм байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ухаалаг гар утас хэрэглэх нь нээлттэй байх аж. Тэдэнд сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг төдийгүй яаралтай үед эцэг эхчүүд сургалтын үеэр холбогдох боломжийг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрчээ.

Харин бусад хүүхдүүдийн хувьд хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглах эрх нээлттэй болох юм байна.

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хязгаарласнаар цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон талаар Засгийн газрын мэдээлэлд дурджээ. Түүнчлэн хүн амд ногдох Фэйсбүүк хэрэглэгчийн тоогоор Монгол Улс Ази тивийн орнуудаас 3.6 дахин их идэвхтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна