9 сарын 6: Өнөөдөр болох үйл явдал

2018/09/06
08:30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн зарим дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тоног төхөөрөмж гардуулна. Утас:88080750, 91113191
 
09:00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно. Утас: 99090339

09:00 цагт Нээлттэй Нийгэм Форумд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сургалт эхэлнэ.

09:00 цагт Шангри-Ла зочид буудалд "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно.

09:30 цагт "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" болно. Утас: 91918297

09:30 цагт БСШУСЯ-нд Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.Утас:98119897
 
10:00 цагт “Holiday Inn” зочид буудалд "Азийн бүс нутгийн тогтвортой хөгжлийн чуулга уулзалт”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

14:00 цагт  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тус газрын удирдлагууд “Facebook” компанийн удирдирдлагуудтай уулзаж, нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудлаар ярилцана. Утас:89114787

14:30 цагт “Мишээл Экспо” төвд НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармаг эхэлнэ. Утас:91993405


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна