Та бүхнийг бүтээгдэхүүн сурталчилах үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2018/10/10

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд сурталчилан таниулж улмаар орлого ашгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг зохион байгуулдаг бөгөөд үүний нэг нь үзэсгэлэн худалдаа юм.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилах намар цагийн хамгийн сүүлийн удаагийн ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдах гэж байна.

2018 оны 10 дугаар сарын 12-нд буюу энэ Баасан гарагт 11.00-17.30 цагийн хооронд Хан-Уул дүүргийн “Ажилчны Алдар” талбайд тус үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Иймд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч та бүхэн манай төвд урьдчилан бүртгүүлж, мэдээллийн дэлгэрэнгүйг авна уу. Бүртгэл 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл явагдана.

Харилцах утас: 7000-7012, 88105485
ЖИЧ: ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БҮХ ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна