УИХ-ын хоёр л гишүүн "Хөрөнгө Оруулгын Мэдүүлэг"-ээ өгчээ
АТГ-аас албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж эхлээд сар гаруй болж байна. 2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг нийтэд ил болгосон бол энэ онд улсын хэмжээнд мөн л 40 гаруй мянган төрийн албан хаагч ХОМ-ээ өгөх ёстой юм.
Тэгвэл нэгдүгээр сар талдаа орчихоод байхад ХОМ бүрдүүлэлт маш хангалтгүй байгаа аж. Одоогийн байдлаар 40 гаруй мянган төрийн албан хаагчаас 15 мянга нь л өгөөд байгаа нь талдаа ч хүрээгүй байгаа юм. Энэ дунд төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ хангалтгүй мэдүүлжээ.
Тухайлбал, УИХ-ын хоёр гишүүн л ХОМ-ээ өгсөн байна. Мөн Засгийн газрын гишүүн хоёр, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нэг, агентлагийн дарга нэг, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд ес, бусад долоо, нийт 22 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь бөгөөд явц байдал 7,5 хувьтай байна.
Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна