Өнөөдөр /VIII.10/ баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17+22 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27+32 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +18+20 градус дулаан байна.
Багануур орчмоор үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +19+21 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +17+19 градус дулаан байна.
5 цагт Улаанбаатарт +10 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна