Ч. Чамин-Эрдэнийн үхлийн шалтгааныг цагдаагийн байгууллагаас тогтоосон

2019/01/24
Загвар өмсөгч Ч.Чамин эрдэнийн амь насаа алдсан хэрэг сүүлийн үед ялангуяа цахим ертөнцөд олны анхаарал татаад байгаа. Хэрэг гарсан даруй түүний үхлийг гадны нөлөөтэй  байж болзошгүй гэж ар гэр нь  үзэж байсан. Тухайлбал  Талийгаачийг амьд сэрүүн байхад буюу ТВ-ийн шоу  нэвтрүүлэгт оролцож байхад нь  түүний өрсөлдөгчийн ээж нь маанийн ерөөл уншсан. Энэ бүхнээс эхлээд түүний үхэл гадны нөлөөтэй байх магадлалтай гэсэн  гомдлыг талийгаачийн ар гэрийн зүгээс мөн цагдаагийн байгууллагад хэлсэн байна. Харин Мөрдөн шалгах явцад талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүхийн шинжилгээний дүгнэлт зэргийг харгалзан гадны нөлөөгүй гэж тогтоосон байна.

Мөн сүүлийн үед Талийгаачийн нагац ах болох иргэн Г нь  ор үндэслэлгүй худал мэдээлэл  олон нийтийн цахим сүлжээгээр тарааж байгааг хэлж байна. Мөн талийгаачийн нагац ах гэх хүний нэр дээр "хүний амь нас хөнөөсөн гэж гүтгэсэн гэдэг" үндэслэлээр гомдол ирсэн учир шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна