Францын Монако клубыг удирдаж байгаа Тьерри Анри үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд тун ойрхон байна. Өнгөрсөн оны 10 сараас хойш Монаког удирдаж байгаа Тьерри Анри тун тааруу үзүүлэлттэй байгаа бөгөөд Лиг 1-ийн 12 тоглолтоос ердөө 2 хожил аваад байгаа билээ.
Тэгвэл Европын зарим эх сурвалжууд Тьерри Анри ойрын 48 цагийн дотор халагдана хэмээн мэдээлж эхэлсэн бөгөөд түүний оронд хэн ирэх талаар ч дурдсан байна. Сонирхолтой нь өнгөрсөн 10-р сард Арсеналын домогт довтлогчид ажлаа хүлээлгэн өгсөн Леонардо Жардим буцаж ирэх хамгийн өндөр магадлалтай байгаа аж. Португал мэргэжилтний хувьд сүүлийн 3 сарын хугацаанд ямар нэг ажил эрхлээгүй байсан бөгөөд хуучин удирдагчтайгаа холбоо тогтооход тун амар байх нь тодорхой биз ээ.
Хоёр жилийн өмнө Францын лигийн аварга, өнгөрсөн жил дэд байр эзэлж байсан өндөр амжилттай Монако энэ улиралд 21 тойргоос ердөө 15 оноо цуглуулж, хүснэгтийн 19-р байр буюу хасагдах бүсэд бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна