Өвлийн наймааны цонх хаагдах гэж байгаа энэ цаг мөчид багууд сүүлийн наймаануудаа хийсээр байна. Францын Пари Сейн Жермейн баг хүчээ зузаатгаж, Аргентин хагас хамгаалагч Леандро Паредесийг багтаа авчээ. Францын ПСЖ клуб Оросын Зенит клубын хагас хамгаалагчийг 45 сая еврогоор багтаа нэгтгэж байна. Өдгөө 24 настай Аргентина хагас хамгаалагч Парис хотын багт 8 дугаартай тоглох юм байна.
Леандро Паредес “Би ПСЖ-д ирсэндээ маш их баяртай байна. Итали болон Орост тоглож байсан туршлагаасаа үзэхэд энэ бол гайхалтай боломж... Надад итгэл хүлээлгэсэн багийн дасгалжуулагч болон эздэд баярлалаа. Би багийнхантайгаа бүх зүйлээ хуваалцаж, багтаа бүхнээ зориулна. Тэнд очно гэхээс тэсч чадахгүй нь” хэмээн ярижээ.
Паредес хөлбөмбөгчний гараагаа анх Аргентиний Бока багаас эхэлсэн, 2014 оноос Италийн Кьево, Рома багуудад зээлээр тоглож яваад Сери А-д иржээ. Рома багт 4,5 сая еврогоор ирсэн түүнийг ирсэн даруйд Эмполи багт зээлээр тоглуулж байгаад 2017 онд Оросын Зенитэд зарсан билээ. Оросын баг луу 23 сая еврогоор очсон түүний хувьд ийнхүү 2 дахин өндөр үнээр Францын багт иржээ. Зенитийн төлөө өнгөрсөн улиралд 43 тоглолтыг хийсэн Аргентин залуу 7 гоолыг оруулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна