Дэлхийн улс орнууд хайрын өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2019/02/14
Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ өдрийг хосууд бие биедээ бэлэг солилцон хайраа илчилж тэмдэглэдэг билээ. Энэ өдрийн хамгийн том билэгдэл бол мэдээж шоколад. Шоколадгүйгээр Валентины баярыг төсөөлөхийн аргагүй. Тэгвэл энэ өдрийг дэлхийн улс орнууд өөр өөрсдийн өнгө аястайгаар тэмдэглэдэг аж. 

Канад
Уг баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, vдэшлэг зохиодог байна. Мөн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиудад vдэшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ vеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.

Англи
Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Хайртай хvндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг байна. Хvvхдvvдээр дуу дуулуулж, хариуд нь чихэр өгдөг ажээ. Англид валентины баярт зориулан бичсэн олон шvлэг, дуу байдаг аж.

Япон
Энэ баярыг өвөрмөц тэмдэглэдэг орон юм. Хоёрдугаар сарын 14-нд эмэгтэйчvvд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин гуравдугаар сарын 14-нд White Day /Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчvvд нь эмэгтэйчvvддээ бэлэг өгдөг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчvvд нь эрэгтэйчvvддээ шоколад бэлэглэдэг заншилтай. Энэ баярыг сvvлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа ажээ.

Тайвань
Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэг болон сэтгэл татсан хайрын нандин vгсээр дvvрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг. Тайванийн ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Vvрд хамт байгаач” гэсэн утгыг илэрхийлдэг учраас энэ өдөр сарнай цэцэг олоход маш хэцvv байдаг ажээ.

Герман
Германд гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгvй хосууд бие биендээ цэцэг бэлэглэдэг. Vvнээс гадна зvрхэн хэлбэртэй эд зvйлс мөн хайраа илчилсэн зурвас буюу захиа, шvлэг бичиж өгдөг байна. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггvй хосууд байдаггvй гэнэ.

Америк
Америкт ихэвчлэн хvvхдvvд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн vдэшлэг зохиодог байна. Америкчууд гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч тvvнийгээ өөрийнхөө хvссэнээрээ чимэглэдэг. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шоколад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг ажээ. Мөн зvрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж өгч бэлэглэж болдог байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

Солонгос
Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр. Тэд гуравдугаар сарын 14-нийг “Гэгээн өдөр” гэж нэрлэдэг бөгөөд олон залуус бие биедээ хайраа илчилдэг байна. Мөн дөрөвдvгээр сарын 14-нийг хар буюу бvрхэг өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ vеэр хар өнгийн хувцастай бөөнөөрөө цугларч хамтдаа гоймон идэцгээдэг байна.

Испани
Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчvvд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мөн нандин хайрын vгс багтаж байдаг нь тодорхой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна