Хойд Америкийн Канад улсын Квебек мужийн Номиник хотын хэсэг иргэд монгол гэрээр дэн буудал ажиллуулж байна. Хүмүүс хүссэн цагаараа хоноглож болох бөгөөд үнэ нь 25-30 канад доллар аж. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйлчлүүлэгчид их байгаа гэж зохион байгуулагчид нь мэдээлжээ. Цаашид үйлчилгээгээ өргөтгөж, тайвшруулах үйлчилгээ, уртын дуу, индианчуудын уламжлалт дуу зэргээр алжаал тайлдаг байхаар төлөвлөж байна.
Энэ мэтчилэн үйлчилгээг Монтриал, Оттава мужид ч гаргахаар судалгаа явуулж эхэлжээ.
Канадад монгол гэрээр дэн буудал байгуулах үйлчилгээ өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн юм. Мөн Toronto Tribune сонины мэдээлснээр монгол гэрийн бүтцийг судлан, канад технологиор амины орон сууц барихаар старт-ап компаниуд ажилдаа оржээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна