АТГ 377 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2019/02/25

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 2 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 13 гомдол, мэдээлэл буюу 39.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 10 гомдол, мэдээлэл буюу 30.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 1 гомдол, мэдээлэл буюу 3.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 72.8 хувьтай байна.

Хүлээн авч шалгасан 33 гомдлын 18 буюу 54.5 хувийг Улаанбаатар, 15 буюу 45.5 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

2019 оны 2 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 377 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 7 буюу шалгасан хэргийн 1.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 23 буюу шалгасан хэргийн 6.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 3 буюу шалгасан хэргийн 0.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 280 хэрэг, мөрдөн байцаалтын 63 хэрэг байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 9.0 хувийг шийдвэрлэсэн.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна