Ирэх сарын 2-17-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн Оюутны Спортын Өвлийн Универсиад 29-р наадам болох гэж байна. Уг наадамд спортын 11 төрөлд 60 орчим орны 3000 гаруй тамирчин оролцох юм. Тэгвэл манай улсаас таван төрөлд баг тамирчид оролцох билээ.
Универсиад наадмын тамирчдын тосгон 02 сарын 23-нд нээгдэж, Канад, Япон, Их британи, АНУ, ОХУ, Австри улсын баг тамирчид хамгийн түрүүнд байрандаа орсон билээ. Харин манай улсын баг тамирчид удахгүй ОХУ зорих бөгөөд маргааш баг тамирчдыг гаргаж өгөх ёслол болох юм.
Тамирчдын байрлах тосгоны шөнийн харагдах байдал
Сэтгэгдэл бичигдээгүй байна