Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд газар хөдөлжээ

2019/02/25
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар 02.24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын газарт ирүүлсэн бөгөөд тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т оршдог аж.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна