2 сарын 26: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан

2019/02/26
2019 оны хоёрдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 5-10 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 
2019 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна