Өнөөдөр болох үйл явдлууд

2019/02/26

Хоёрдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Улаанбаатар Ардчилалын Форум-2019” болно. Утас: 99194455

11.00 цагт ХХААХҮЯ-нд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам нэхмэлийн салбарт хамтран ажиллах Эрмэлзэх бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 99078237

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлнэ. Утас: 325044

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сошиал жагсаал” зохион байгуулагч нар ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг шаардах жагсаалд нэгдэх талаар мэдээлнэ.

11.30 цагт Спортын төв ордонд Дэлхийн оюутны Универсиад их наадамд оролцох Монголын багийг үдэх ёслол болно. Утас: 88008781

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болно. Утас: 70119921, 99268461



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна