“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаанд 256 бөх хүч үзнэ

2019/02/26
“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн эхний барилдаан болох “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2019 оны гуравдугаар сарын 01-нд Бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдаанд хүчээ сорих бөхчүүдийг хоёрдугаар сарын 27, 28-нд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Монголын үндэсний бөхийн холбооноос нийслэлчүүд бөх сонирхогч, дэмжигчид, бөхчүүд та бүхнийг Бөхийн өргөөндөө өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна