Хөвсгөл аймагт өнөө өглөө дахин газар хөдөллөө

Н.Мөнхжин
2021/01/13

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөөний 07:47 минутад 4,2 магнитудтай газар хөдлөлт боллоо. Энэ нь өчигдөр /нэгдүгээр сарын 12-ны/ үүрээр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс мэдээллээ.

Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байна.

Өчигдрийн 23:00 цагийн байдлаар Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн уршгаар дараах хохирлууд гарчээ. 

  • Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх,  Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана,
  • Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх,
  • Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат,
  • Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна