УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн.
Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний тогтоолын төсөл буюу өрх бүрт сая төгрөг олгох асуудлаар дэмжинэ, дэмжихгүй гэдэг шийдвэр гараагүй.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн.
Нэгд, санхүү эдийн засгийн тооцооллыг сайн хийж, Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна.
Хоёрт, үнэхээр оффшороос мөнгө орж ирж байна уу, түүнийг нь судлах хэрэгтэй.
Гуравт, эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэх ёстой гэж үзсэн. Энэ тогтоолын төслийг хэлэлцэх боломж хууль эрх зүйн хүрээнд бий юү гэдгийг судлах юм.
Дээр гурван асуудлыг судлаад, санал боловсруулаад дахиж бүлгийн хурлаар ярина. Түүний дараа байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.60
Тогтох сүрэн юу чалчаад байгаан офшороос мөнга ороогүйч өөр гаргалгааннас өг дэлхийн бусад орнууд аль эрт иргэддээ тэтгэмж өгчихсөн та нар яахаараа өөрчилж сонгуульд улайраад байгаан өмнөх алдаагаа давтах гээд байна уу
Хариулах