ШУУРХАЙ: Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрлээ


Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрлээ.

Тодруулбал, Өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал байсан ба шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрчээ. Тэрээр 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газарт ирж хэвтсэн байна.

Одоогийн байдлаар Өргөө амаржих газрын төрөх тасагт хязгаарлалт тогтоож, тухайн тасагт хэвтэн үйлчлүүлж буй эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа ба халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гаднаас эргэлт оруулаагүй талаар эх сурвалж мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна