Аймгууд өөрийн аймгийн харьяат иргэдийг хотоос татах ажлыг эхлүүллээ

Х.Есү
2021/01/20

Улаанбаатараас хөдөөг, хөдөөнөөс нийслэлийг зорих хүсэлтэй иргэдийн өдөрт 8000-аас дээш байгаа буюу энэ тоо буурахгүй байгаа учраас аймгууд харьяат иргэдээ татах ажлыг эхлүүллээ. 

Завхан аймаг иргэдээ татаж авахаа мэдэгдсэн бол Дундговь аймаг иргэдээ өнөөдөр /2021.1.20/ бүртгэж, энэ сарын 22-нд эхний автобусыг явуулна гэдгээ мэдэгдлээ. 

Өвөрхангай аймаг мөн нэг удаа иргэдээ татахаар болсон бөгөөд нутагтаа очих хүсэлтэй иргэдийг энэ сарын 19-20-нд 70322855, 80668101 дугаарын утсаар холбогдож урьдчилан бүртгүүлэхийг санууллаа.

Мөн Хөвсгөл аймаг Улаанбаатарт байгаа өөрийн аймгийн иргэдээ татаж авах ажлын бэлтгэлээ базааж байна. Одоогоор тус аймагт PCR-ын төхөөрөмж ирэхийг хүлээж байгаа юм байна. Төхөөрөмж суурилуулах ажил энэ сарын 25-нд дуусах бөгөөд үргэлжлүүлэн иргэдээ татах юм. Уг ажилд нийт 80 автобус гаргах боломжтой бөгөөд Хөвсгөл аймгийг зорих иргэд 70383334 дугаарын утсанд холбогдон урьдчилан бүртгүүлэх шаардлагатай аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна