Ц.Мянганбаярыг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр шүүнэ

Х.Есү
2021/01/20

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирэх хоёрдугаар сарын 1-ний 09.00 цагт “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг товлолоо. 

Урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2021.01.19/ хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг ийнхүү товлоод байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт /Залилах/-аар “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал ажилтай Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна