Иргэн А.Отгонбаатар Улсын онцгой комиссыг огцорхыг шаардаж байна

Х.Есү
2021/01/20

Өргөө амаржих газар төрсөн эмэгтэйг Ковид-19 –ийн шижигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Гэтэл шилжүүлэхдээ тавчиг, халадтай нь авч явсан гэдэг асуудлаар цахим очид бол нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Яг энэ асуудалтай холбоотой иргэн А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж тавчиктай халаад өмсөн байдалтай байгаа юм.

Иргэн А.Отгонбаатар хэлэхдээ энэ бол Улсын онцгой комиссын удирдлагын алдаа, Тодруулбал Я.Содбаатарын алдаа. Тэнд одоо төрсөн эмэгтэй, одоо халдвартай эмэгтэй төрвөл яаж ажиллах вэ гэдэг журмыг аль хэзээний гаргачих ёстой байсан. Улсын онцгой комисс тэр хүний тусгаарлалтын байрыг аль хэзээний гаргачих ёстой байсан. Энэ мэтчилэн журам бэлдээгүй нь Я.Содбаатарын алдаа.

Өчигдөр Я.Содбаатар өчигдөр орой уучлалт гуйж байна. Энэ бол алдаагаа гэмшсэн уучлалт биш гэмшвэл ажлаа өгдөг юм.

Я.Содбаатар яагаад уучлалт гуйж байгаа вэ гэхээр албан тушаалдаа үлдэхийн тулд гуйж байна.  Эрүүл мэндийн сайд, албан тушаалтан үлдэхийн тулд уучлал гуйж байгаа байхгүй юу. Тийм учраас өнөөдөр би талбай дээр ингээд зогсож байна.

Улсын онцгой комиссын ялихгүй хариуцлагагүй алдаа монгол хүний амь нас, эрүүл мэндээр ингэж тоглоно оо. Тийм учраас Улсын онцгой комиссыг огцрохыг би энэ аргаар нь шаардаж байгаа юм” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна