ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, "Өчигдөр нийт 13313 хүнээс PCR шинжилгээ авахад 32 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүнд, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирус илэрлээ. Энэ орцонд ЭХЭМҮТ-ийн нэг эмч амьдардаг. Тус эмнэлгээс эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгч 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар 600 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.
Мөн "Монос"-ын оффист ажиллаж байсан хүмүүсийн гэр бүлээс илэрсэн байна. Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газрын 2 ажилтнаас халдвар илэрч, гнр бзлийн нийт 6 хүнээс халдвар илэрлээ. Энэ дотор АТГ-ын нэг ажилтан байна. Тэдний гэр бүлээс нь халдвар илэрлээ. Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийн гэр бүлийн 6 хүнээс халдвар илэрлээ" хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна