Үйл ажиллагаа нь хаалттай хэвээр үлдсэн салбарууд

Х.Есү
2021/01/25

Өнөөдрөөс эхлэн бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайханы үйлчилгээний үүд хаалга нээгдэж хувийн горимд шилжүүллээ. Энэхүү үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас хүргүүлсэн заавар зөвлөмжийг баримтлан тусгай шаардлагыг мөрдөнө. 

Тэгвэл үйл ажиллагааг нь Хязгаарлах 12 салбар чиглэл байна.

  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
  • Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб, биллиард/
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
  • Бариа засал, массажны газар, ажлаал тайлах төв
  • Амралт, жуулчны бааз, дэн буудал
  • Нийтийн халуун ус
  • 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна