Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах санал хүргүүлнэ

Х.Есү
2021/01/25

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байгаа билээ. Тэгвэл уг шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэх бөгөөд үр дүнг нь Шадар сайдад хүргүүлэх бөгөөд мөн тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа хүргүүлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрбээр "Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна" гэжээ.

Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. Албан татварыг буцаан олгох. "15.2.2 Сугалааны тохирлоор" гэдэг заалт бий. Хуулийн өөрчлөлтөөр эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.63
    2021/01/26

    Zuvuu. Boliulaad hun bur 10 %-aa butsaaj avya. Niigmiin daatgal, orlogiin alban tatvariig baij boloh yum gehed deer ni nermeed alban jurmiin daatgal, nuat gej deeremdene. Sergeegdeh erchim huchnii mungu geed tognii mungun deer, tv mungu geed bairnii mungun deer nemj hulgailna. Zasag ni uuruu deeremchin, hulgaich naas

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/01/25

    Зөв зөв жирийн хүмүүст сугалаа ялангуяа том сугалаа таарахгүй байгаа тул асуудалтай.Тиймд болиулахнь зөв.

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/01/25

    Zuv2... ene sugalaa gsn balai yumyg boliulaad butsaan olgoltyn huvia nemeh heregtei

    Хариулах