Нийтийн байрнаас 7, ХӨСҮТ-ээс 2, батлагдсан тохиолдлын 4 хүнээс халдвар илэрлээ

2021/01/26

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны ларга А.Амбасэлмаа лараах мэдээллийг өглөө.

Тэрээр, 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр 12039 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.

Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч бол бусад нь халдварын кластер голомтоос гарсан байна.

Тодруулбал, Бэлхийн задгай, Дамба орчимд буюу Сүхбаатар дүүргийн 16-р хороон дахь нийтийн байранд 7 тохиолдол бүртгэгджээ. Бусад хүмүүс нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлууд буюу ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс байна.

Нийт кластер өвчний голомт дахь батлагдсан тохиолдол 1151 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт батлагдсан тохиолдол 1656 хүрч, үүний 1211 өвчтөн буюу 73,1 хувь нь эдгэрчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна