Завхан аймгийн шуурхай штаб, Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн 2 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу эeрэг гарчээ.
Тухайн иргэдэд PCR шинжилгээ хийж сорьцийг Улаанбаатар хот руу явуулаад байна.
Тиймээс PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Завхан аймгийн Шуурхай штаб
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.40
Huduu yavuulsangui geed hel am hiigeed baisan uvchin taraah gej ger bul de yaaraad baij de. Golomtoi gazraas yavah gej yundaa yarna be. Uhansargui ymaa
Хариулах122.201.31.198
шинжилгээ өгчөад гадуур тэнээд халдвар аваад бх юмаа
Хариулах