Сурагчдаа хүчирхийлсэн гэх гурван багшийг цагдан хорьжээ

2021/02/04

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Хэргийн талаар хохирогч охины ээж цагдаад мэдэгдсэн бөгөөд тэрээр "Охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн байна” хэмээн дуудлага мэдээллийг өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албаныхан хяналт шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. 

Одоогийн байдлаар хэрэг үйлдсэн гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна