Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Бээжин хотод болсон ёслолын арга хэмжээний үеэр иргэдээ хэт ядуурлаас бүрэн гаргаж дууссанаа зарлажээ.
Түүний төрийн эрх барьсан найман жилийн хугацаанд бараг 100 сая хүнийг хэт ядуурлаас гаргасан байна. Ши Жиньпин энэ амжилтаа “түүхэнд бичигдэх том ялалт” гэж тодорхойлжээ. Хятадын хэмжүүрээр жилд $620 хүрэхгүй орлоготой хүнийг хэт ядууд тооцдог.
“Одоо мөрдөгдөж байгаа шалгуураар хөдөө орон нутгийн 98.99 сая иргэнийг ядуурлаас гаргаж, 832 засаг захиргааны нэгж, 128,000 тосгоныг ядуу ангиллаас гаргалаа” гэж Ши Жинъпин мэдэгджээ.
Гэхдээ гадаадын экспертүүд ядуурлыг хэмжих Хятадын засгийн газрын стандарт нь дэлхийн стандартаас бага байгааг шүүмжилдэг.
Тухайлбал Дэлхийн Банкны хэмжүүрээр өдөрт $1.9-ын орлоготой хүнийг хэт ядуу ангилалд оруулдаг бол Хятадын хувьд энэ хэмжүүр $1.69 орчим байгаа юм.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна