О.Цэлмэг: Л.Ганбаатар даргыг би ажилгүй болгоогүй

Zuv.mn
2023/09/08

Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг тус аймгийн цагдаагийн газрын дарга нарын хууль зөрчсөн үйлдлийн талаар шүгэл үлээсэн байдаг. 

Мэдээллийн дагуу долоодугаар сард Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлж, дэд даргыг тушаал бууруулсан хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.

Тэгвэл О.Цэлмэг "2023.07.05-ны өдөр миний 126 дугаарт амаар гаргасан “Үндэслэлгүй цалин хассан” тухай гомдлын дагуу Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас ажлын хэсэг ирж шалгалт хийсэн. Энэ үеэр Захиргааны удирдлагын тасгийн дарга хошууч н.Өнөрбат, нягтлан н.Отгонсүрэн нарт тус тус сахилгын шийтгэл оногдуулж, дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Баттулгын албан тушаалыг өөрчилж, мөн сахилгын шийтгэл оногдуулсан.

Газрын даргаар ажиллаж байсан Хурандаа Л.Ганбаатар даргын хувьд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан.

Л.Ганбаатар даргыг ажилгүй болгосон гэж над руу дайралт хийгээд байгаа хүмүүс зөв ойлголтыг авна уу. Анхнаасаа энэ хүнийг ажилгүй болгож өгнө үү гэж гомдол гаргаагүй гэдгийг хэлье.

Аливаа Юм үнэнээрээ сайхан гэдгийг зориуд тэмдэглэе" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.139
    2023/09/09

    Цаг өөрчлөгдөж, шудрага ёс, эрх тэгш байдал гээч бүх хүнд үйлчилдэг нийгэм журам тогтдог бол гайхамшиг л юм. Цалингаа хасуулах, хандив өгөх хүсэх зүйл ч биш л дээ. Цагдаагийн цалинг хасая гэвэл бүрэн боломжтой. Хэрэг илрүүлээгүй гээд л ажлын харижцлага гээд хасчихдаг. Энэ нөхрийн хувьд өөрт нь мэдэгдээгүй болтой. Цагдаа гоншигноод эхэлбэл өөдтэй юм болохгүй. Цагдаагийн ажил мэдлээ, гүйцэтгэе л байх ёстой юм даа. Үүнийг зөвхөн цагдаа хүн л ойлгоно. Тийм учраас Цэлмэг дүү үндэсний баатар өолох гээд хэрэггүй дээ

    Хариулах
  • 103.57.94.182
    2023/09/08

    цагдаагийн хувалзнуудыг илчилжээ.оролдоод байгаа нөхдийг атг.тагнуул хяналтдаа ав.тэр байгууллагад өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй.залуус нэгдэгтүн

    Хариулах