Домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн хамгийн алдартай дуунуудаа зохиосон “Yamaha” брэндийн төгөлдөр хуур дуудлага худалдаагаар 1.7 сая фунт стерлингээр /2.2 сая ам.доллар/ зарагджээ.
Дуудлага худалдааг зохион байгуулсан “Sotheby” танхимаас гаргасан мэдэгдэлд “Таамаглаж байснаас доогуур үнээр зарагдсан ч төгөлдөр хуурын хувьд хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол” гэж тэмдэглэжээ.
Фредди Меркьюри уг төгөлдөр хуур дээрээ “Bohemian Rhapsody” дууриа зохиосон бөгөөд уг дуурийн гар бичмэл эх 1.38 сая фунт стерлингээр зарагдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна