АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Аляскад болсон Есдүгээр сарын 11-ний халдлагад өөртөн амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд оролцож байх үедээ хошигножээ. Арга хэмжээний эхэнд тэрбээр армийн цэрэг дайчидтай уулзсан бөгөөд энэ үедээ мужийн захирагч Майк Данливигийн талаар “Бид хоёр хоёулаа Пенсильвани мужийн Скрантоноос гаралтай, нэг нутгийн улс шүү дээ. Намайг спорт хөөдөг байхад тэр манай багт тоглож байсан ч болоосой. Тэр миний урд тоглож байсан бол би улснхаа шилдэг тоглогчдын нэг болчихсон байхгүй юу” хэмээн хэлээд инээсэн аж.
Майк Данливи үүний өмнөхөн газрын тос, байгалийн хийн олборлолтыг хязгаарлах Жо Байдены шийдвэрийг шүүмжилж, “ОХУ, БНХАУ-ыг баярлуулах шийдвэр” гэж хэлж байжээ.
Жо Байден өмнө нь байгалийн гамшигт өртөн амиа алдсан хүмүүсийн ар гэртэй уулзаж байхдаа эмгэнэл илэрхийлэхээ мартаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна