Филиппиний сэтгүүлч, Нобелийн шагналт Мария Ресса өөрт нь тулгасан татвартай холбоотой таван хэргийн сүүлийнхэд ялжээ. Ингэснээр тэрбээр хуулийн байгууллагын өмнө ямар ч хэрэг үлдээгүй болох нь тогтоогдож байна. Түүнд тулгасан таван хэргийг бүгдийг нь Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн үед үүсгэсэн юм.
Родриго Дутерте нь анх Ерөнхийлөгч болохдоо хар тамхины мафитай тэмцэнэ гэж амласан бөгөөд энэхүү амлалтаа харгис хэрцгий аргаар хэрэгжүүлсэн юм. Түүний хар тамхины мафитай тэмцэхдээ харгис хэрцгий, нугалаа гаргасан үйлдлүүдийг Мария Ресса илчилж, олон улсад хүргэж байсны тул 2021 онд Нобелийн шагнал хүртсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.34
Филиппинчүүд хархаар хооллодог.
Хариулах