"Иргэдэд ээлтэй стандарт" өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

Zuv.mn
2023/09/14

Стандарт, хэмжил зүйн газраас өнөөдөр буюу 2023-09-14-нд СХЗГ-ын үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат нар оролцсон юм. Хурлын үеэр:

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металлыг хайлж гулдмайлах, Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох ажил, үйлчилгээний мэдээлэл,
- ОХУ-ын холбооны Росстандарттай Стандарт, хэмжил зүйн газар үйл ажиллагааны төлөвлөгөө байгуулсан талаар,
- Махны экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа Булангийн орнуудад мах экспортлох чиглэлээр Халал хүнсний баталгаажуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл,
- 2023 оны 9 сарын 28-ний өдөр зохион байгуулагдах “ИРГЭДЭД ЭЭЛТТЭЙ CТАНДАРТ” өдөрлөгийн талаарх мэдээллийг өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна