Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийнхээ талаар мэдээлэл өглөө.
Тус газраас гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийжээ.
Энэ жил нийслэлийн хэмжээнд гол усны ослын 46 дуудлага бүртгэгдсэн байна.
НОБГ-ын алба хаагчид голын усанд автомашинтайгаа суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд буюу нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж 32 автомашиныг татан гаргажээ.
Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалсан байна. Харамсалтай нь голын усанд хоёр том хүн, найман хүүхэд амиа алдсан тухай тус газраас мэдээлэв.
Энэ онд гол, усны ослын дуудлагын тоо өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна