Б.Ганхуяг: Би дахин нэг ч өдөр хоригдмооргүй байна

Zuv.mn
2023/09/20

Яг одоо Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Үдээс өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы өмгөөлөгч олны анхаарлыг татсан мэдүүлэг  хийсэн бол үдээс хойш Б.Ганхуяг дараах мэдүүлгийг өглөө. Тэрбээр "Нөгөө нүүрсний хэрэг хаана байна, 40, 50 их наяд төгрөг хаана байна вэ. Энд зүгээр тендер тойрсон хэрүүл, хашаа хороо ярилаа. 

Намайг арав дахь сардаа хорьж байна. Энэ хугацаанд шалгаагүй, байцаагаагүй, барьж хориогүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд үлдээгүй, 68 хүнийг аваачиж хийсэн.

Үнэхээр нүүрсний хэргээ илрүүлэх гэж байгаа бол шалга. Гэхдээ "нүүрс" гэж маш том бухал харагдуулаад зөвхөн нэг зүүний тухай яриад байхаар чинь иргэд логикийн хувьд ойлгохгүй байна.

Нүүрсний гэх хэрэгт маш олон мэдүүлэг өглөө. Нүүрсний 300 гаруй тендер, 400 гаруй гэрээ энэ бүхэн хэрэг биш болчихсон юм уу. УИХ-ын Ажлын хэсэг юу хийгээд байгаа юм. Надаас юу ч асуухгүй байгаа.  АТГ-аас дандаа дутуу мэдүүлэг авсан. 

Надад жорлонгийн хэрэг үүрүүлээд араас нь жагсаал, нүүрс, офтейкийн хэрэг гээд орж ирэх гэж байгаа бол би өнөөдөр 100 жилийн ял авах гэж байна. Энэ бол маш муу найруулсан жүжиг. 

"Нүүрс" гэж маш том асуудлыг иргэдэд харуулчхаад өчнөөн олон их наядаар ярьж байгаа. Гэтэл энд 11 хүнд холбогдох хэрэг 40 гаруй тэрбум хүрэхтэй үгүйтэй, дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явагдаж байна.

Яагаад намайг Т.Аюурсайхантай холбогдуулж байна вэ гэвэл миний хэрэг тэдэнд жижигдээд байгаа юм байна. Хашаа хороо, хаа байсан Дорнодын хэргийг цуглуулж ирээд зохион байгуулалттай гэмт бүлэглэл гээд том юм авчраад тохсон. 

Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж байхгүй. Би "Эрдэнэс Тавантолгой” гэх компанид 2007 оноос хойш ажиллаж байгаа. Т.Аюурсайханыг таньдаггүй байсан. 2013 онд л танилцсан. Юун Т.Аюурсайханы зохион байгуулалттай гэмт бүлэглэлд орох. Энэ нөхөр "Эрдэнэс Тавантолгой"-д ч очиж үзээгүй. Би яахаараа эдний бүлэгт элсчихдэг юм. Харин энэ чинь хурлаа ч хийдэггүй байсан хүн шүү дээ" гэлээ. Мөн тэрбээр "Би дахин нэг ч өдөр хоригдмооргүй байна"  хэмээн ихэд бухимдалтай үгээ хэлсэн юм. Түүний хувьд ХЭҮК-т захидал илгээгээд байгаа бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж чадахгүй байгаагаа дурдсан байдаг.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.21
    2023/09/21

    Odoo bugdiigen Zarlaa Oroiton shuu ! Anod Bank - nii Nuhduudiin araas orloo shuu ! Oroitson baih bolno ! Yal uguud l duusaa ! Garch irhed chin Hench Tanihgui heden ( Uvuunur bolson baina ! Uu iim uvuu baijdee Huurhii do l duusan shuu ! ) daraan ene heden Uvuug hech doohgui bolson baina ! Aih Hergui Zorigtoi - Zarlaa Bugdiigen Zarlaa - Ard - Tumen chin Chamaig Hamgaalah bolno !

    Хариулах
  • 66.181.191.178
    2023/09/20

    Zovlon dund hun tsetsegledeg

    Хариулах
  • 66.181.184.12
    2023/09/20

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах