Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна

Х.Батсайхан
2023/11/01

Өнгөрсөн сард товлогдож, эхэлсэн ч шүүгдэгчийн гаргасан хүсэлтээр /шинэ өмгөөлөгч авсан гэх/ хойшилсон Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдсан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилж байна.

Шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан хаалттай хянан хэлэлцэж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноосныг давж заалдаад байгаа юм. 

Гэрэл зургийг: MPA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна