Өр өвтгөм статистик: Монгол Улсад дайн дайжинтай улсад үхдгээс олон хүн цаг бусаар амиа алдаж байна

Х.Батсайхан
3 цаг 47 минутын өмнө

-Цаг бусаар амиа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгодог болъё-

Эрх баригчид 2024 оны төсвийг хэлэлцэж байгаа үед байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиож, нэг суманд таван эмэгтэй, нэг хүүхэд амиа алдлаа. Монгол Улс тайван амгалан улс боловч дайн байлдаантай байгаа улсаас илүү хүн цаг бусаар нас барж байна. Зөвхөн энэ оны эхний есөн сарын байдлаар 228 хүүхэд авто ослоор амиа алдсан бол сүүлийн гурван жилд гэртээ 157,000 хүүхэд гэмтэж бэртсэнээс 333 нь нас барсан гэсэн статистик байна. Товчхондоо, Монгол Улсын иргэний амь нас ямар ч баталгаагүй, дайн байлдаантай улс орнуудаас эрсдэлтэй нөхцөлд байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16,17 дугаар зүйл бүхэлдээ Монгол хүний эрхийг хангахад чиглэсэн
заалтууд байдаг. Харин ойрмогхоноос энэ заалтуудыг Үндсэн хуулиас ураад хаячихмаар санагдах
болов.

Уг нь бол ийм сайхан заалтыг хэрэгжүүлье, төр засаг энэ талаар анхаараач гэж бичих ёстой ч ингэхийг
үнэхээр хүссэнгүй. Эрх баригч нам хэчнээн шахаж шаардсан ч хэрэгжихгүй байгаа учраас, өмнө нь
эрх барьж байсан намын, хуулиас давсан эрх мэдэлтэй нөхдүүд байсаар, монгол хүний амь насыг огт
үнэ цэнэгүй болгочихсон учраас ингэж бичихэд хүрлээ.

Үндсэн хуульд монгол хүн 18 эрх эдэлдэг юм байна. Гэхдээ бараг бүгд шахам хэрэгждэггүй ажээ.
Цагдаа, шүүх, Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл гомдлууд бүхэлдээ дээр дурьдсан хоёр
заалттай хамаатай байдаг. Ямар эрхтэйгээ мэдэхгүй яваа хүн ч байж магадгүй учир эхлээд нэг харчих.
Гэхдээ зүгээр нэг харах биш, заалт тус бүр дээр нь “Энэ эрхээ би үнэхээр эдэлж чадаж байгаа бил үү”
гэсэн асуултыг тавиад үзээрэй. Монгол хүний баталгаатай эдлэх 18 эрхийн 17 нь ямар нэг байдлаар
биелэхгүй байна.

Арван зургадугаар зүйл
Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. /-/ Зөвхөн үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн тоо дайн
байлдаантай Афганистанд амь үрэгдэж байгаа америк цэргүүдийн тооноос өндөр гарч байна. Цаг
бусаар амиа алдсан иргэдийн тоог гаргаж чадсангүй.

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах
эрхтэй; /-/ Хонгорыг хордуулаад “хамуурсан” гэсэн шошго нааж орхисон нь хамгийн тод жишээ.

3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй: /-/
Монгол Улс авлига цэцэглэсэн орнуудын манлайд бичигдэж, авлигад автсан салбарыг газрын алба
тогтмол өнгөлдөг.

4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах,
амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй; Насанд хүрээгүй охидыг биеийг нь албадан үнэлүүлсэн хэрэг
шил шилээ даран гарлаа. Үүний хажууд албадан хөдөлмөрлүүлэх нь бага хэрэг.

5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад
тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; /-/ Монгол хүний дундаж наслалт сүүлийн 20 жилд
63,2-оос 67 болж нэмэгджээ. Дэлхийтэй харьцуулж харвал Африкийн буурай орнуудтай л зэрэгцэнэ.

6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй23%
тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно; /-/ “Хуулиас давсан журам” гэдэг гаж үзэгдэл энд
жинхэнэ утгаараа хэрэгждэг. Эмнэлгийн үүдэнд амиа алдсан хэрэг хэд хэдэн удаа гарсан.

7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно; /-/ Төрөөс
төлбөргүй сургаж байгаа гэх боловч авлигад идэгдсэн салбарын жагсаалтад сургуулийн өмнөх болон
ЕБС-ын багш нар дээгүүр бичигддэг.

8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй.
Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална; /-/ эрдэмтэд бие дааж бүтээл хийх
бололцоо дутмаг. Санхүүжүүлэгч байгууллага зохиогчийн эрхийг эзэмших явдал стандарт болсон.

9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй; /-/ Бас
л бүрэн хэрэгждэггүй. “Долдугаар сарын 1”-ийг дурьдахад л хангалттай.

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад
байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй; /-/ Эвлэлдэн нэгдэх эрхийг зөв бичгийн
дүрэмтэй хутгаж хаясан сонгуулийн хуультай.

11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш
эрхтэй; /-/ Удахгүй үгүй болох заалт. Хууль тогтоогчид нь өөрсдөө хэд, хэдэн эхнэртэй байдаг болсон.
Үүнийгээ удахгүй хуульчлах байх.

12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн
байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; /-/
Нэг асуудлыг хэд, хэдэн байгууллага хариуцсан гажиг хуультай. Өөр хоорондоо гүйлгэж иргэдийг
чирэгдүүлэх замаар залхаан цээрлүүлж, эрхээ эдлэх боломжийг нь олгодоггүй.

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч
нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно; /-/ Хэрэгждэггүй.
Хүний эрхийн үндэсний комисс энэ талаар жил бүр ярьсаар улиг болсон.

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ
хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх,
өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө
өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ
шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй; /-/ Шүүх
эрх мэдлийн тогтолцоог өөрчлөх, шударга ёс тогтоохыг амласан нас сонгуульд ялсан нь өөрөө
баримт.

15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй; /+/ Хаа очиж үхрийн бөөр шиг шашинтай улс бол манай
Монгол. 23%

16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван
жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно: /-/ Үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлдэг ч жагсаал цуглаан хийх тал дээр асуудалтай. Заавал зөвшөөрөл авдаг, дарга
зөвшөөрөл өгдөггүй.

17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй
асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй; Гадаадууд үүрлэсэн барилгад төрийн цагдаа хүртэл
нэвтэрч чаддаггүй нь Монголын өнөөгийн эмгэнэл.

18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад
явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. /-/ Оршин суух газраа сонгох нь ядуу хүмүүст огт
хамааралгүй асуудал.

Гэхдээ хуулийг хүн л хэрэгжүүлдэг, сахин биелүүлдэг учраас эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг нь
үүрэг биелэхгүй байна гэсэн үг юм. Ийм шалтгаанаар бухимдлаа. Иймэрхүү бухимдалтай мянга,
мянган иргэд байгаа ч гомдол нь Үндсэн хуулийн цэцэд хүрэхээсээ өмнө замхардаг.
Цаг бусаар амиа алдсан хүмүүст нөхөн төлбөр олгуулдаг болоё. 

Өр өвтгөм статистик 

Манай улсад үйлдвэрийн осол хамгийн их гардаг салбар нь барилга. Барилгын салбарт гардаг осол гэмтлийн давтамжийг Афганистанд америк цэрэг амь үрэгддэг
хэмнэлтэй харьцуулаад нэг харъя. АНУ Афганистан дахь ажиллагаагаа “Аль Кайда” бүлэглэлийн 2001
оны есдүгээр сарын 11-нд үйлдсэн террорист халдлагын хариу болгон 2001 оны аравдугаар сард
эхлүүлсэн билээ. Энэ цагаас хойш энэ сарын 1 хүртэл Афганистанд үүрэг гүйцэтгэсэн эвслийн
цэргийнхнээс 1955 цэрэг амь насаа алджээ. Жилд дунджаар 170 гэсэн үг. Тэгвэл Монгол Улсад жилд
үйлдвэрлэлийн ослоор 160 орчим хүн амиа алддаг гэсэн тоо баримт байна. 
Төр чадамжгүй, арчаагүй байсны зовлонг ард түмэн үүрч, амьдралаа үрэн таран
хийж байна. Дарга нарын тансаглал, идэш, ууш, өмсгөл зүүсгэлийн үнийг амиараа төлж байна. 


Гэмт хэргийн улмаас уирсан хохирлыг нөхөн  төлүүлэх санд анхаарлаа хандуулъя

Бүх зүйлийг мөнгөөр үнэлдэг нийгэмд хүний амь нас үнэгүйджээ. Хүний алтан амь
ялангуяа компани, төрийн байгууллагын буруугаас болж эрсэдсэн тохиолдолд ганц хоёр ажилчинд
эрүүгийн хэрэг үүсгээд л өнгөрдөг жишиг манайд тогтсон. Барилга дээр хүний амь нас хохирвол
инженерт нь, мөн МХЕГ-т хариуцлага тооцдог. Харин ажилтны хохь болоод өнгөрдөг. Төр буруутай компаниас эдгээр хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн олговор гаргуулж өгөх талаар ажиллах ёстой. Жирийн иргэд хохирох ёсгүй. Тиймээс хохирол төлүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна. Шилэн дансанд тавигдсан сангуудын мэдээлээс хамгийн бага ашиглалттай нь хохирол барагдуулах сан байсан. 2-хон хувийн ашиглалттай. гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 2 хувь нь л төлөгдсөн гэсэн үг. Гэтэл хохригдлууд нь зогсоо зайгүй ажил хийгээд байдаг. Тэд хохироосон хүнийхээ төлөө биш, дарга нарыг баяжуулахын төлөө зүтгэж байгаа. Энэ байдлыг яаралтай өөрчлөх цаг нь ирээд байна. Төр өөрт учирсан хохирлоо тооцохдоо яаж, хүү алданги тооцдог билээ. Одоо иргэнд учирсан хохирлыг барагдуулахдаа ингэж гүйдэг болмоор байна. Автомашин жолоодож яваад осол хийвэл осол гаргасан этгээдийн автомашиныг нь хурааж, хохирогчид хохирол барагдуулахад зарцуулахын оронд "Улсын орлого болгоно" гэж байгааг яг юу гэж ойлгох вэ.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.85
    2023/11/06

    Sain tai gazar 7 honogt 9000 aara uhsen bn. Hajuud nu gaiguich zovlongui bolog

    Хариулах
  • 202.126.90.85
    2023/11/06

    Tsag busiin uhel zovlon ugui bolog

    Хариулах
  • 66.181.178.111
    1 цагийн өмнө

    Энэ бол төр засаг улс орноо авч явж чадахгүй байгааг харуулж байна. Улс төрчид, дарга нар авилгалд идэгдэж, улс орон эрүүл эдийн засаггүй, хууль журам мөрдөгдөхгүй болсны жишээ.

    Хариулах