Энэ сарын 14-нд бүх нийтээр амарна

Х.Есү
2023/11/06

11 дүгээр сарын 14 буюу ирэх мягмар гарагт бүх нийтээр амарна. Учир нь энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. 

УИХ-ын 2012 оны намрын чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. 

Энэ өдөр нь жил бүр өөр өөр өдөр тохиодог байна. Жишээлбэл, 2012 онд 11 дүгээр сарын 14-нд,  2013 онд 11 дүгээр сарын 4-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиож байжээ. Харин энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 14-ний өдөр тохиож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна