Сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар бусдыг зодсон иргэнийг торгов

Х.Есү
2023/11/06

Сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар бусдын биед халдсан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн хоёр иргэн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт иргэн “Г”-г сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж зоджээ. 

Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна