Химийн хортой бодис ашигласан хэргийг прокурорт шилжүүллээ

Х.Есү
2023/11/06

Тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хортой болон аюултай бодисын жагсаалтад багтсан дөрвөн тонн бодис ашигласан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ. 

Тодруулбал,  Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 4 тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулжээ. Мөн тухайн бодисоо хадгалсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна