Увс аймагт алга болсон өсвөр насны хоёр хүүг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны хоёр эрэгтэй хүүхэд арваннэгдүгээр сарын 07-ны 20:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан хоёр хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 09-нд эсэн мэнд олжээ.
Тухайн хүүхдүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна