Тэрбум модноос 41.5 саяыг нь тариад байна

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 29 минут

Улсын хэмжээнд нийт 452 мод үржүүлгийн газар үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр мод үржүүлгийн газар нь 63 сая орчим тарьц суулгацын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт юм. 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш өнгөрсөн сарын байдлаар нийт 41.5 сая мод тарьж, ургуулсан бөгөөд зөвхөн тариад зогсохгүй, зохих арчилгаа, хамгааллын ажлын талаар мэдлэг, мэдээлэл бүхий цахим хуудас, ухаалаг утасны аппликейшн шинээр хөгжүүлж, таригдсан модны тооллого, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц суулгацын нөөц, үнийн мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд болон санхүүжүүлэгч байгууллагын бүртгэл, хяналт, мониторинг гэсэн үндсэн бүтэцтэй системийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн аж.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх тарьц, суулгацын нөөцийг дотоодоосоо бүрдүүлэх бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.123
    Өчигдөр

    Uhsan nuhend mod nulahiig tarih gehgui..mod 5..6 jil archilgaa shaardana..tegeed urgah eseh ni todorhoi bno.....mun ch hamaagui hooson too medee yarij bna daa.....huurhii...

    Хариулах
  • 66.181.164.42
    Өчигдөр

    Heden ym avchraad suulgasan bolood unguruh ym. Yg urgaj bga tsaashid urgah ni hed boldoo

    Хариулах