"Оюу Толгой" ХХК-ийн Ханбогд суманд барьсан сургуулийн хана цуурч, хүүхдүүд гэмтэх эрсдэлтэй болжээ

Zuv.mn
2023/11/20

"Оюу Толгой" ХХК-ийн Ханбогд суманд барьж өгсөн II сургууль таван жилийн ойтойгоо золголгүй цуурч, хагарчээ. 

Ханбогд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь 2018 оны 12 дугаар сарын 5-нд нээлтээ хийсэн байдаг. Тус сургуулийн барилгыг Оюу Толгой ХХК-ийн 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар Говийн өгөөж ХХК барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулсан байдаг. 

Гэвч тус сургуулийн барилга чанарын шаардлага хангахгүй, анги танхимын хана цуурч, хагарч, хүүхдүүд бэртэж гэмтэх аюултай байгаа талаар Ханбогд сумын иргэд үзэл бодлоо илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.147
    2023/11/20

    мөнгийг авсан компани болон хувааж идсэн хүмүүсийг авилгад өгөөч дээ оюу тоглгойгоос баахан мөнгө авсан байгаа даа

    Хариулах
  • 43.228.129.162
    2023/11/20

    оюутолгой лалар юм

    Хариулах
  • 59.153.87.215
    2023/11/20

    Ээ яаанаа энэ бол арай бишээ нурж уналаа

    Хариулах