Британи тив хоорондын пуужин туршина

С.Гандэлгэр
2024/02/02

Британийн зэвсэгт хүчин HMS Vanguard цөмийн шумбагч хөлгөөс Trident II D5 тив хоорондын пуужин харваж турших талаар барууны хэвлэлд мэдээлж байна.

Тул улс ийм туршилтыг хамгийн сүүлд 2016 онд хийж байсан бөгөөд тухайн үед туршилт нь амжилтгүй болжээ. Тодруулбал, хөөрснөөсөө хойш хэсэг хугацааны дараа замаасаа гарсан тул автоматаар дэлбэлсэн аж. Энэ удаагийн туршилтын тухайд, харвасан цэгээсээ 6000 км зай тулж, Бразил, Баруун Африкийн дунд унах гэнэ.

HMS Vanguard цөмийн хөдөлгүүртэй шумбагчийн хувьд, долоон жилийн турш засварт байсны эцэст гарч ирээд буй бөгөөд эгнээндээ эргэж нэгдэхийн өмнөх сүүлийн шалгалт нь энэ туршилт юм байна.  Хугацаа нь тодорхойгүй ч зарим хэвлэлд хоёрдугаар сарын 4-нд туршина гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна