Галт уулын халуун хайлмаг Исландын Гриндавик хотыг “идэж” байна

Х.Батсайхан
2024/02/04

Исландын баруун өмнөдийн Рейкьянес хойгт орших Сварценги галт уулын халуун хайлмаг замдаа таарсан бүхнийг сүйтгэн Гриндавик хот руу дөтөлж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл галт уулын идэвхжил зогсоогүй, халуун хайлмагаа цацсаар байгаа мэдээллийг хүргэж байна. Халуун хайлмаг хотын зах руу орж ирж, энэ сар гарсаар гурван байшинг үнс нурам болгожээ.

Загасчдын жижиг сууринаас орчин үеийн хот болж цэцэглэн хөгжсөн, спортлог, залуу хүн амаараа улсдаа гайхагдаж асан Гриндавик одоо эл хуль, сүйрэл мөхлөө хүлээн байна. Исландчууд байгалийн их хүчний өмнө харахаас өөрийг хийж чадахгүй хүч мөхөстөж байна. 


Төрөх хот, гэр орноо орхин дүрвэсэн оршин суугчид нь одоо хотдоо хэзээ ч буцаж очихгүй гэдэгтэй эвлэрч ядаж байна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүзтэн хотын хүн амыг хэрхэх вэ гэдэг хүнд асуудал Исландын Засгийн газарт тулгараад байгаа юм. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болсон олон удаагийн газар хөдлөлтийн дараа Сварценги галт уул идэвхжиж эхэлсэн тул Засгийн газраас 3800 хүн амтай Гриндавик хотын оршин суугчдыг бүгдийг нь аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна