Папуа Шинэ Гвинейд омог хоорондын дайн болж, 60 гаруй хүн амиа алджээ

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 06 минут

Папуа Шинэ Гвиней улсын Энга мужид орон нутгийн жижиг омгууд хоорондоо өширхөн дайтаж, 63 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. “ABC Australia” энэ талаар мэдээллээ.

Энэ удаагийн хэрэг явдал нь тус улсын орчин үеийн түүхэнд гарсан хамгийн олон хүний амь хохирсон омог хоорондын дайн болжээ. Амиа алдагсдын ихэнх нь халдан довтолсон омгийнх байгаа гэнэ. Тэд холбоотнуудтайгаа нийлэн өстэй омог руугаа дайрсан ч отолтод орсны улмаас илүү хохирчээ.  

Цагдаагийн газраас амиа алдагсдын тоо өсөх магадлалтайг сануулж байгаа бөгөөд эрэн хайх ажитллагаа үргэлжилж байгаа аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна