Таксин Шинаватра суллагджээ

Х.Батсайхан
21 цаг 32 минутын өмнө

Тайландын Ерөнхий сайд асан 74 настай Таксин Шинаватра өршөөлөөр суллагджээ. Тэрбээр 1973-1987 оны хооронд Тайландын үндэсний цагдаагийн хүчинд алба хааж байгаад улс төрд орж, 2001-2006 оны хооронд Тайландын 23 дахь Ерөнхий сайдаар ажилласан юм.

Авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж 15 жилийг цөллөгт өнгөрөөсөн Т.Шинаватра өнгөрсөн жил цөллөгөөсөө буцаж эх орондоо ирж, найман жилийн хорих ял сонссон бөгөөд энэ ялыг нь Тайландын хаан Маха Важиралонгкорн нэг жил болгон багасгасан юм.

Таксин Шинаватра Тайландын Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2006 онд цэргийн эргэлт гарч, түүнийг “Төрийн эрхийг хууль бусаар авсан” хэрэгт буруутгаж, тэргүүлж байсан намыг нь тараасан юм. Түүнээс хойш Таксин хилийн чанадад амьдарч байгаа боловч Тайландын улс төрд нөлөөтэй хэвээр байсан бөгөөд дүү Инглак Шинаватраг 2011 онд Ерөнхий сайд болгож байсан юм. Гэсэн ч 2014 онд мөн л цэргийнхэн төрийн эргэлт хийж, Инглакыг түлхэн унагасан билээ.     

2010 оны үед түүнийг Монголд нуугдаж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байв.       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна